a

Танилцуулга

Танилцуулга

Уул уурхайн
мэргэжлийн холбоодын зөвлөл

Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийг 2015 онд Монголын уул уурхайн аж үйлдвэрлэлийн мэргэшсэн зөвлөх инженерүүдийн холбоо, Монголын уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбоо, Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Монголын далд уурхайн мэргэшлийн холбоо, Геологи, уул уурхайн хөгжлийн төв гэсэн 5 ТББ үүсгэн байгуулсан ба тухайн үед 25 мэргэжлийн холбоод гишүүнээр элсэн орж байсан болно.
Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл ГҮТББ-ыг байгуулж, ерөнхийлөгчөөр нь салбарын сайдаар ажиллаж байсан, тухайн үеийн сайдын зөвлөх Д.Цогбаатарыг сонгосон ба гүйцэтгэх захирлаар Д.Сүхбаатарыг томилсон.
Одоогийн байдлаар тус холбоонд салбарын 30 гаруй холбоод болон байгууллагууд гишүүнээр элсэж хамтран ажиллаж байна. Манай холбооны удирдах зөвлөлд уул уурхайн салбарын удирдах түвшинд ажиллаж байсан олон мэргэжилтэн байдаг бөгөөд тус салбарт сайдаар ажиллаж байсан 1, дэд сайдаар ажиллаж байсан 6 хүн ажиллаж байсан, одоо ч зарим нь байна.
Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлд гишүүнчлэлтэй байгууллагаас Уул уурхайн аврах анги нь ОБЕГ-ын харъяанд шилжсэн, мэргэжлийн удирдлагууд нь солигдож, цэргийн хүмүүс удирдаж байгаа боловч уг байгууллагад ажиллаж байсан болон ахмад уурхайчдын төлөөлөл тус байгууллагыг салбартаа байх ёстой гэдэг асуудлаар Төрийн өндөрлөгүүдэд асуудал тавьсаар байгаа болно.
Эрдэс боловсруулалтын хүрээлэн ШУА-ийн харъяанд шилжиж, хүрээлэн статус нь төв болсон бөгөөд мөн удирдлага нь манай салбарынх биш болсон. Гэвч одоогоор манайд гишүүнчлэлийн бүртгэлтэй гэж явдаг, тус төвд уул уурхайн салбарын олон инженерүүд ажиллаж байна.
Холбоодоос гадна ШУТИС-ын ГУУС, ШУТИС-ын харъяа Уул уурхайн хүрээлэн гэсэн хоёр байгууллага гишүүнчлэлтэй.
Тус холбоо нь уул уурхайн салбарын үйл ажиллагаатай холбоотой ойлголтыг нийгэмд зөвөөр тайлбарлан таниулах, салбарын бүтээгдэхүүний экспорт, тээвэр, ложистик, дэд бүтцийг сайжруулах, уул уурхайн чиглэлээр төрөөс гарч байгаа шийдвэрүүдэд тус салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн зөвлөмж гаргах, хамтарч ажиллах, гарсан зөвлөмжийг олон нийтэд сурталчлах, уул уурхайн салбарын холбогдох дүрэм, журам, стандартыг шинэчлэх, боловсруулах, мэргэшсэн мэрэгжилтэн бэлтгэх, залуу инженерүүдийг сургаж, үйлдвэрлэлд дадлагажуулах, аж ахуйн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, уул уурхайн салбарын шинэ төсөл хөтөлбөрт шинжээчдийн дүгнэлт гаргах, олон улсад хэрэглэгдэж байгаа шинэ техник, технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, гадаадын хөрөнгө оруулагчдад салбарын онцлогийг тайлбарлан таниулах, туслах зэрэг ажлуудыг нэгтгэн зохион байгуулан ажиллаж байна.
Салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн, салбарыг хөгжүүлэх асуудлаар тодорхой үйл ажиллагаа явуулж үр дүнд хүрсэн, бүтээл туурвисан, мэргэжилтэй инженерүүдийг бэлтгэсэн хүмүүсийг шагнаж урамшуулах зорилгоор салбарын тэргүүн дээд шагнал болох “Уурхайчдын алдрын од” гэдэг одонг 2017 онд бий болгож, жилд 2-3 хүнд олгож байна.
Гишүүн холбоодтой хамтрач жил бүр салбарынханы дунд спортын арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж байгаа ба холбогдох байгууллагуудын хамт Экспо үзэсгэлэнг хамтран зохион байгуулагчаар оролцож байна.
УУМХЗ-өөс уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн ТББ-аар гүйцэтгүүлэх гэрээг УУХҮЯ-тай 2021 онд байгуулсан, уг асуудлыг хариуцсан зөвлөл, хороог доорхи бүрэлдэхүүнтэй байгуулсан болно. Үүнд:
Мэргэшсэн мэргэжилтний зөвлөл 9 гишүүнтэй,
Дарга, Док-т, МУ-ын зөвлөх инженер Д.Сүхбаатар
Гишүүд, док, проф, МУ-ын зөвлөх инженер С.Цэдэндорж
Док, дэд проф, МУ-ын зөвлөх инженер Б.Чинзориг
Док, дэд проф, МУ-ын зөвлөх инженер К.Хавалболот
Док, МУ-ын зөвлөх инженер Б.Бат-Очир
Док, МУ-ын зөвлөх инженер Г.Уранбайгаль
Док, МУ-ын зөвлөх инженер Ч.Тэгшсайхан
МУ-ын зөвлөх инженер Ю.Батсайхан
УУХҮЯ-ны төлөөлөл Б.Хулан
Ёс зүйн хороо 3 гишүүнтэй,
Дарга, дэд сайд асан, МУ-ын зөвлөх инженер З.Төмөрбаатар
Гишүүн, орлогч сайд асан, МУ-ын зөвлөх инженер Д.Амгалан
Гишүүн, МУ-ын зөвлөх инженер Ж.Мөнхдэлгэр
Энэ хугацаанд манай холбоо нь нийтдээ 458 мэргэшсэн мэргэжилтэн сургаж, зэрэг олгосон ба мэргэжилтнүүдийг доорхи 5 чиглэлээр төрөлжүүлэн бэлтгэж байгаа.
1. Уул уурхайн ашиглалтын технологи (ил болон далд уурхайн төлөвлөлт, ашиглалт, уул уурхайн барилга байгууламж, техник технологи, геотехник, уул уурхайн зураг төсөл, үнэлгээ, тэсэлгээ, технологийн аудитын болон тэдгээртэй адилтгах чиглэлээр)
2. Ашигт малтмал баяжуулалтын технологи (эрдсийн баяжуулалт, боловсруулалт, технологийн аудит, үнэлгээ болон түүнтэй адилтгах чиглэлээр)
3. Уул уурхайн цахилгаан болон машин тоног төхөөрөмжийн ашиглалт механикжуулалт, автоматжуулалт болон тэдгээртэй адилтгах чиглэлээр
4. Уул уурхайн менежмент (уул уурхайн салбарын эдийн засаг, менежмент, төслийн үнэлгээ, аудит, мониторинг болон зах зээлийн үнэлгээ, санхүүгийн судалгаа болон адилтгах чиглэлээр)
5. Уул уурхайн маркшейдер (маркшейдерийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн ажлууд, технологийн аудит болон тэдгээртэй адилтгах чиглэлээр)
Тус холбоонд гишүүнчлэлтэй 120 орчим доктор, профессор, 500 гаруй мэргэшсэн, зөвлөх инженер байдаг ба манай холбооноос голлох мэргэжилтнүүдийн нэрсийг яаманд гарган өгч, ЭБМЗ-ийн гишүүнээр ажиллуулдаг билээ.
Үндэсний аудитын ерөнхий газартай хамтран зарим уурхайн үйл ажиллагаанд аудит хийлгэж ажилласан ба өнгөрсөн оноос Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран Уул уурхайн биржийн арилжаа эрхлэгчдийг бэлтгэн сургаж эхэлсэн.
Манай гишүүн холбоод өөр өөрсдийн мэргэжлийн чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг ба дотоод, гадаадын аж ахуйн нэгжийн захиалгаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг.
Манай холбоо нь УУЯ, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой” ХХК, Монголын геологийн холбоо, АМГТГ, Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассосиаци, Монголын усны үндэсний ассосиаци, Монгол нүүрс ассосиаци, Монголын уул уурхайн шинжлэх ухааны академи, Дэлхийн уул уурхайн конгресс байгууллагуудтай тус тус хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж ирсэн.
УУМХЗ нь 2015 оны 06 сарын 17-ны өдөр байгуулагдсан, Регистр: 8179611, Хаяг: ЧД, 4-р хороо, Лааганы гудамж, 6-р хороолол, 122-р байр 73 тоот.
Утас: Ерөнхийлөгч Д.Цогбаатар 99115878, гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар 99080035
Мэйл хаяг: [email protected] Вебсайт: Monmine.mn
Гишүүн байгууллагууд:
1. Монголын уул уурхайн аж үйлдвэрлэлийн мэргэшсэн, зөвлөх инженерүүдийн үндэсний холбоо – Д.Цогбаатар 99115878
2. Тэсэлгээний ажил үйлчилгээ, эрхлэгчдийн холбоо Ж.Жамъян 99114314
3. Монголын уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбоо – Э.Түмэн-Од 99110197
4. Монголын далд уурхайн мэргэшлийн холбоо – Т.Тулга 99100919
5. Геологи, уул уурхайн хөгжлийн төв – Д.Болор 99097136
6. Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо -Б.Чинзориг 99077796
7. Монголын маркшейдерийн холбоо – Ч.Отгонсод 99116682
8. Уул уурхайн үйлдвэрлэлийн технологичдын холбоо – С.Цэдэндорж 99133797
9. Жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо – Цэгмид 99086209
10. Монголын экспортлогчдын холбоо – Д.Галсандорж 99119356
11. Монголын эрдэс баялгийн эдийн засагч, менежментийн нийгэмлэг – Ю.Батсайхан 99114985
12. Ашигт малтмалыг ил аргаар олборлогч технологич инженерүүдийн холбоо – Ч.Энхбаяр 99119471
13. Уул уурхайн тогтвортой хөгжлийг дэмжих хүрээлэн – Г.Идэрхангай 91030305
14. Монголын уул уурхайн үйлдвэрийн цахилгаан, механикчдын холбоо – К.Хавалболот 99096452
15. Монголын химич инженерүүдийн нэгдсэн холбоо Ч.Оюунбат 88112100
16. Монголын далд уурхайн инженерүүдийн холбоо – Б.Мөнхсүрэн 99016771
17. Эрдэс баялгийн үндэсний нийгэмлэг – Х.Владимир 99908027
18. Монголын уул уурхайн шинжлэх ухааны академи – П.Очирбат 99117505
19. Тэсэлгээний инженерийн холбоо – Д.Дамба 99113594
20. Монголын уул уурхайн тусгай зөвшөөрөл эрхлэгчдийн холбоо – Б.Түмэнжаргал 99115387
21. Монголын хайлуур жонш олборлон үйлдвэрлэгч, судлаачдын холбоо – Д.Эрдэнэ 99117127
22. Монголын уул уурхайн зөвлөх инженерүүдийн холбоо – Т.Жигжидсүрэн 91912445
23. ШУТИС-ийн харъяа ГУУС – К.Хавалболот 99096452
24. ШУТИС-ийн харъяа Уул уурхайн хүрээлэн – Л.Орхон 88015581
25. Монголын үндэсний газрын ховор элементийн холбоо – Ж.Мэндсайхан 99110455
26. Ашигт малтмалын судалгаа мэдэллийн төв – А.Хаумдас 99080356
27. Уул уурхайн мэргэшсэн инженерүүдийн төв – Д.Сарантуяа 99160868
28. Монголын гидрогеологичдийн холбоо – Н.Батсүх 91995545
29. Уул уурхайн аврах анги
30. ШУА-ийн харъяа Химийн хүрээлэнгийн Эрдэс боловсруулалтын төв
31. Монголын далд уурхайн хөгжил, менежментийн холбоо – Б.Батбаяр 99101599

Удирдлагууд

УУЛ УУРХАЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛИЙН ерөнхийлөгч

Д. Цогбаатар

УУЛ УУРХАЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛИЙН гүйцэтгэх захирал

Д. Сүхбаатар

Удирдах зөвлөлийн гишүүд

Уул уурхайн үйлдвэрлэлийн технологичдын холбооны тэргүүн

С. Цэдэндорж

УУЛ УУРХАЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛИЙН УЗ-ИЙН ГИШҮҮН

З.Төмөрбаатар

Монголын зураг төсөл зохиогчдын холбооны тэргүүн

Б.Бат-Очир

МОНГОЛЫН АШИГТ МАЛТМАЛ БАЯЖУУЛАГЧДЫН ХОЛБООНЫ тэргүүн

Б.Чинзориг

УУЛ УУРХАЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛийн УЗ-ийн гишүүн

Д.Амгалан

УУЛ УУРХАЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛИЙН УЗ-ИЙН ГИШҮҮН

Ж.Мөнхдэлгэр

                    УУЛ УУРХАЙН “АЛДРЫН ОД”                        ОДОНГИЙН ЭРХЭМҮҮД

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2018 ОНЫ 12 САРЫН 25

ДУГАРЫН РЕНЧИНХАНД

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2019 ОНЫ 1 САРЫН 30

ДОРЖИЙН ДОНДОВ

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2019 ОНЫ 12 САРЫН 25

ЧИЛХААГИЙН ТЭГШСАЙХАН

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2021 ОНЫ 7 САРЫН 8

БАЯНТӨРИЙН БАТ-ОЧИР

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2022 ОНЫ 1 САРЫН 27

ЖИЖИГИЙН ЖАМЪЯН

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2022 ОНЫ 12 САРЫН 25

ЖАМСРАНЖАВЫН БААТАРХҮҮ

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2023 ОНЫ 12 САРЫН 23

ДАМДИНГИЙН СҮХБААТАР

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2018 ОНЫ 12 САРЫН 25

ЗАГАРЫН ТӨМӨРБААТАР

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2019 ОНЫ 12 САРЫН 25

БЯМБАДАВААГИЙН НЭРГҮЙ

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2021 ОНЫ 7 САРЫН 8

ДАМДИНГИЙН АМГАЛАН

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2022 ОНЫ 1 САРЫН 21

ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2022 ОНЫ 2 САРЫН 8

ХООХОРЫН БАДАМСҮРЭН

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2022 ОНЫ 12 САРЫН 25

ЛУВСАНШАРАВЫН ДАМДИНСҮРЭН

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2023 ОНЫ 12 САРЫН 23

БАТСУУРИЙН ЛАЙХАНСҮРЭН

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` 2018 ОНЫ 12 САРЫН 25

ЯДАМСҮРЭН ГОМБОСҮРЭН

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2019 ОНЫ 1 САРЫН 30

МЯТАВЫН ДАМДИНСҮРЭН

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2021 ОНЫ 7 САРЫН 8

ГААДАНГИЙН ШАРХҮҮ

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2022 ОНЫ 1 САРЫН 27

СОДНОМЫН ЦЭДЭНДОРЖ

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2022 ОНЫ 12 САРЫН 25

ДОРЖИЙН ЦОГБААТАР

``УУРХАЙЧДЫН АЛДРЫН ОД`` ОДОНГИЙН АЛДАРТАН 2023 ОНЫ 2 САРЫН 22

ОЧИРЫН ЭРДЭНЭЭ