Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/monminem/public_html/wp-includes/functions.php on line 6121
УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЧДЫН ХОЛБОО - MonMine

УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЧДЫН ХОЛБОО

Монголын ил уурхайн инженерүүдийн холбоо нь эрдэс баялагийн салбарт үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, зураг төсөл, үйлчилгээ, сургалт явуулдаг аж ахуй нэгж, байгууллагад ажиллаж буй уурхайн технологи, уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлийн инженерүүдийн сайн дурын үндсэн дээр нэгдсэн нэгдлийг гишүүнээр баталгаажуулсан, гишүүддээ үйлчилдэг, үйл ажиллагаа нь төрөөс хараат бус, ашгийн бус, төрийн бус байгууллага.

Ил уурхайн инженерүүдийн холбооны холбоо барих утас: 99133797, 99021381

Тэргүүн: Доктор, профессор, МУ-ын зөвлөх инженер – С.Цэдэндорж

Дэд тэргүүн: Докторант, МУ-ын зөвлөх инженер – Б.Улаанбаатар

Тэргүүлэгчид: Инженер Н.Буяндэлгэр, инженер Б.Буяндалай, судлаач-инженер Э.Орхон, судлаач-инженер Б.Батгэрэл, инженер Г.Номинзул

E-mail: mitech760@gmail.com

Ажил үйлчилгээ:

  • Гишүүдийн эрх ашгийг хамгаалах
  • Гишүүдэд мэдээлэл өгөх, зөвлөгөө өгөх, эрх ашгийг нь хохироосон хуулийн этгээдийн шийдвэрийг хянуулах, өөрчлүүлэх, хүчингүй болгох саналыг эрх бүхий байгууллагад уламжилж шийдвэрлүүлэх
  • Төрийн байгууллага, инженерүүдийн түншлэлийг бэхжүүлэх
  • Төрийн байгууллагууд болон төрийн бус бусад байгууллагуудтай үр дүнтэй, ажил хэрэгч хамтын ажиллагааг тогтоох, инженерүүдийн тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх гарцыг бий болгох

Мэдээлэл сурталчилгаа, боловсрол

Зорилтод бүлгийн инженерүүдэд салбарын талаар үнэн зөв мэдээлэл өгөх, мэргэжлийн ёс зүй, мэргэшсэн болон зөвлөх инженер, тухайлсан ажлын байрны сургалт, эрдэм шинжилгээ, сургалт семинарыг зохион байгуулах. Буруу ташаа мэдээллийг залруулах ба мэргэжлийн ёс зүйгүй инженерүүдэд чиглэсэн сөрөг хандлагыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулах.

Холбооны үйл ажиллагаа:

  • “Уул уурхайн асуудлууд” уламжлалт эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг 8 удаа зохион байгуулж 2020 оноос хойш COVID 19 цар тахлын улмаар өнжиж байна.
  • Мэргэшсэн болон зөвлөх инженерийн сургалтыг УУМХЗ-тэй хамтран зохион байгуулж байна
  • Японы Нагоя-ийн их сургуулийн хээрийн судалгааны төв, лабораторитай хамтын ажиллагаатай ажиллаж байна
  • Инженерүүдийн хүсэлтээр сургалт, семинар, зөвлөлгөөнийг тогтмол зохион байгуулж байна.
  • УУАТ-ын инженерүүдийн чуулга, семинар – нэгдсэн уулзалт
  • Уул уурхайн ашиглалтын технологийн мэргэжлийн инженерүүдийн мэдээллийн сан бүрдүүлж байна

—оОо—

УУҮТХ-ны Тэргүүн, Зөвлөх Инженер

С.Цэдэндорж

99133797

УУҮТХ-ны Гүйцэтгэх захирал, Зөвлөх инженер

Б.Улаанбаатар

99021381

УУҮТХ-ны Нарийн бичиг

Э.Орхон

99214221