МОНГОЛЫН МАРКШЕЙДЕРИЙН ХОЛБОО

МОНГОЛЫН МАРКШЕЙДЕРИЙН ХОЛБОО

 

Гүйцэтгэх захирал: Ч.Отгонсод  утас: 99116682

Ажлын албаны дарга: Г.Уранбайгаль  утас: 99768089

 

 

 

ТАНИЛЦУУЛГА

МУ-ын зөвлөх инженер, Техникийн ухааны доктор, профессор, Аж үйлдвэрийн гавьяат ажилдтан Доржын Дондов нь тэртээ 1989 онд Багануур уурхайн  даргаар ажиллаж байхдаа “Монголын маркшейдерийн холбоо” ТББ-г үүсгэн байгуулах санаачлага гаргаж 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагааг эхлүүлж байжээ.

Д.Дондов, н.Болд нар нь ММХ-г Олон Улсын Маркшейдерийн Холбооны гишүүн байгууллага болгож, олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай холбож, Монголын маркшейдерийн хөгжилийг олон улстай хөл нийлүүлэн алхах боломжыг бүрдүүлсэн билээ. Монголын маркшейдерийн холбооны төлөөллүүд Олон улсын маркшейдерийн холбооны Их хурлууд, тэргүүлэгчидийн уулзалтуудад тогтмол оролцож ирсэн байна.

2016 онд ММХ-ны IV чуулганг зохион байгуулж шинэ удирдах бүрэлдэхүүнээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Маркшейдер инженерүүдийн мэргэшил, мэдлэг, үйл ажиллагааны ур чадвар, ёс зүйг дээшлүүлэн, мэргэжлээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн мэргэжилтэн болоход дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаанд хариуцлагын нэгдсэн хэв хэмжээг тогтоох, олон улсын ижил төрлийн байгууллага, гадаад дотоодын зорилго нэгтэй мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах үйл ажиллагааг үндсэн зорилгоо болгоно.

ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Холбоо нь байгууллагын зарчимд үндэслэн гишүүддээ дор дурьдсан боломжийг олгосон үйл ажиллагааг ажиллагааг үндэслэн чиглэлээ болгоно. Үүнд:

  • Мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж өгөх чадвартай, үүрэг хариуцлагаа ухамсарлан итгэмжлэгдсэн мэргэжилтнүүдийг бий болгох, тэдгээрийн үйл ажиллагааг нэгтгэх.
  • Маркшейдер инженерүүдийнхээ мэдлэг, боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахих чадварыг хэвшүүлэх, мэдлэг, туршлагаа солилцоход нь дэмжлэг үзүүлэх сургалт, зөвөлгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах, гарын авлага, ном сэтгүүл хэвлэн гаргах.
  • Гадаадын ижил зорилго бүхий байгууллагатай харилцаа тогтоох, хамтран ажиллах, сургалт, айлчлалыг харилцан зохион байгуулах
  • Гишүүдийнхээ үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах, энэ чиглэлээр хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай харилцаа тогтоох, хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэх
  • Эрдэс баялгийн салбарын хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох, төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлэх.

 

МАРКШЕЙДЕР ГЭЖ ХЭН БЭ?

Маркшейдер гэдэг нь: Уул уурхайн шинжлэх ухааны нэгэн салбар юм. Орд газрыг илээр болон далд аргаар ашиглах явцад төлөвлөлтөөс эхлээд олборлоод дуусах хүртэлх бүхий л үе шатанд мэдээллийг боловсруулах, баримтжуулах, хэмжих , тооцоолох, зураглах зэрэг ажлыг маркшейдер мэргэжилтэн гүйцэтгэдэг.

Маркшейдерийн үндсэн үүрэгт ажлууд:

  • Ордын геологийн зүй тогтол,эдийн засгийн үр ашгийн хамаарлыг тогтоох
  • Уурхайн олборлож болохуйц нөөцийн хэмжээг тодорхойлох, хил хүрээг тогтоох
  • Маркшейдерийн хэмжилт боловсруулалт, түүнийг баримтжуулах, хадгалах
  • Уурхайн зурагзүй, зураглал
  • Ордын зүй тогтлын судалгаа
  • Уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөлт

Маркшейдерийн бусад үүрэгт ажлууд:

  • Хүдрийн биетийн болон агуулагч чулуугийн шинж чанар,хэмжээс, тогтоц, байрлал
  • Ордын нөөцийн болон олборлолтын эдийн засгийн үнэлгээ
  • Нөөцийн хөдөлгөөн, худалдаа,эзэмшил, зээл
  • Уурхайн төлөвлөлтийг аюулгүй ажиллагаа, эдийн засгийн үр ашигтай чиглэлээр хангах, хянах
  • Уулын ажлаас шалтгаалсан хөрсний ба чулуулгийн шилжилт хөдөлгөөны судалгаа, түүнээс урьдчилан сэргийлэх ба суулт гажилтын сэрэмжлүүлэг,хохирол арилгах
  • Уулын ажилд өртсөн талбайн нөхөн сэргээлтийн төлөвлөлтийг орон нутгийн эрх бүхий байгууллагатай хамтран гүйцэтгэх

 

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ

2016.09.12-16 – Олон Улсын Маркшейдерийн холбооны XVI Чуулга уулзалтанд оролцов.
Австрали улс, Брисбейн хот

2017.04.14-15 – “Байнгын ажиллагаатай референц станц /CORS/-ийн хэрэглээ” семинар

 

 

2017.06.15-16 – “Агаарын зураглалыг /UAV, Drone, CORS/ уул уурхайн салбарт хэрэглэх нь” семинар, техник технологийн үзэсгэлэн

2017.07.10-20 – Олон улсын маркшейдер оюутны зуны сургалт Summer school ISM 2017 ОХУ, Эрхүү муж, Ольхон арал

2017.10.19-20 – “Уулын үйлдвэрлэл-эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уялдаа холбоо” семинар

2018.04.26 – Leica Geosystems фирмийн багаж, тоног төхөөрөмж ” сургалт  Пи Эс Си XXK-тай хамтран зохион байгуулсан

2018.05.09 – “Мaptek i-site лазер сканер танилцуулах ” workshop  Ай Ти Эксперт ХХК-тай хамтран зохион байгуулсан.

2018.08.01 – “Аймаг, нийслэлийн МХГ-ын геологи, уул уурхайн хяналтын чиглэлийн улсын /ахлах/ байцаагчдын сургалт” –ыг Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулсан

2018.12.21 – Монголын маркшейдерийн холбооны нэрэмжит эрдэм шинжилгээний улсын хэмжээний бага хурал-2018

2019.03.25-29 – Шанхай хотод зочилж, шинэ техник технологитой биечлэн танилцах бизнес аялал
БНХАУ, Шанхай хот

2019.09.26-30 – Олон улсын маркшейдерийн холбооны XVII Чуулга уулзалт
ОХУ, Эрхүү хот

2019.11.20-25 – АНУ-ын Уул уурхай, хууль эрх зүйн орчинтой танилцах аялал, сургалт
АНУ, Невада муж

2019.12.13-14 – Монголын маркшейдерийн холбооны нэрэмжит эрдэм шинжилгээний улсын хэмжээний бага хурал-2019
Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр