ШУТИС-ЫН ХАРЬЯА УУЛ УУРХАЙН ХҮРЭЭЛЭН
ЗАХИРАЛ: Н.УРТНАСАН
УТАС: 88180122
Уул уурхайн хүрээлэн нь Засгийн газрын 1997 оны 21-р тогтоолын дагуу төрийн өмчит байгууллага болон ТИС-ийн харъяалалд очиж, ТИС, ШУТИС-ийн харъяанд үйл ажиллагаагаа тасралтгүй, тогтмол явуулж ирсэн, 2015 оны Монгол улсын засгийн газрын 27-р тогтоолоор бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж, Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар болон ШУТИС-ийн харъяа Уул уурхайн хүрээлэн гэж өөрчлөгдөн 20 хүний орон тоотой зохион байгуулагдсан болно.
}Уул уурхайн салбарын зураг төсөл, эрдэм шинжилгээний байгууллага үүсч хөгжөөд 61 жил болж байна.
}1959 оны Аж үйлдвэрийн Яамны сайдын 531 тоот тушаалаар уурхайн зураг төсөл боловсруулах группийг байгуулснаар өнөөгийн уул уурхайн хүрээлэнгийн анхны суурь тавигдсан юм.
Уул уурхайн хүрээлэнгийн судалгааны ажлын үндсэн чиглэл:
}Уул уурхайн үйлдвэрүүдийн тулгамдсан асуудлуудаар судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх.
}Орд газрыг ашиглах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах
}Уул уурхайн олборлолт, баяжуулалтын дэвшилтэт техник, технологи.
}Геомеханикийн болон геофизикийн тандан судалгаа.
}Чулуулгийн физик-механикийн шинж чанарын судалгаа.
}Өрөмдлөг-тэсэлгээний ажлын онол, үйлдвэрийн тэсрэх бодисын найрлага.
}Ашигт малтмалыг цооногийн аргаар олборлох.
}Шатдаг занарын ордыг иж бүрэн олборлох,
}Мөчлөг-урсгал технологи, конвейерийн тээвэр.
}Утаагүй түлш, шахмал түлш үйлдвэрлэх.
}Нүүрсийг хагас коксжуулах, нүүрснээс хий,шингэн түлш гаргах.
}Ашигт малтмалын олборлолт, уурхайн экологи, нөхөн сэргээлтийн төсөл
}Нүүрсний шинж чанарын судалгаа.
}Өндөр даацын машин механизмын эвдрэл, гэмтлийг задлахгүйгээр оношлох.
}Бага оврын тоног төхөөрөмж зохион бүтээх, турших.
}Уурхайн хаалтын төсөл.
}Уул уурхайн үйлдвэрийн хаягдлыг иж бүрэн ашиглах.
}Хаягдлын сан, гадаргуугийн байгууламжийн төсөл.
Судалгааны үр дүнгийн практик хэрэгжилт, инновацийн үйл ажиллагаа:
}Энгийн тэсрэх бодис үйлдвэрлэх тоног төхөөрөмж;
}Алт олборлох минидраг;
}Нүүрс, занар нэрэх пиролизын стенд;
}Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн нүүрс хатаах байгууламж;
}Шивээ-Овоогийн нүүрс тээвэрлэх конвейерийн систем; гэх мэт
}ТЭЗҮ-үүд шууд үйлдвэрлэл болж байна. (Нүүрсний экспорт жилд 80 сая тн нүүрс гаргах нөхцөл бүрдсэн)
Олон улсын хамтын ажиллагаа
}Японы HEDO-той хамтран нүүрсний хагас коксжуулалтын туршилтын стендийг ашиглалтанд оруулж Шивээ-Овоо, Багануурын уурхайн нүүрсийг туршсан;
}Монголын нүүрсний салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг 1993, 2012 онд боловсруулахад оролцсон;
}Шивээ-Овоо, Багануурын уурхайн өргөтгөл, шинэчлэлтийн ТЭЗҮ, төслийг хамтран боловсруулж хэрэгжүүлсэн;
}Орон нутгийн уурхайнуудын техник, технологийн шинчлэлтийн төслийг боловсруулж, Японы буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн;
}Занарыг боловсруулах, нөөцийн үнэлгээ хийх, нүүрсийг брикетлэх чиглэлээр судалгаанд оролцсон;
}Солонгос улсын Донг А-гийн сургууль, Кегамын геологийн хүрээлэнтэй хамтран ажиллаж харилцан мэргэжилтнүүд солилцон туршлага судалсан бөгөөд хамтарсан лаборатори байгуулахаар ажиллаж байна;
}Германы Фраибергийн Уул уурхайн академитай нүүрсний баяжуулалтын чиглэлээр хамтран ажиллаж байна;
Хийж гүйцэтгэсэн томоохон зураг төсөл, эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд:
Уул уурхайн хүрээлэн нь байгуулагдсан цагаасаа эхлэн уул уурхайн салбарын эрдэм шинжилгээ, зураг төсөл, аж ахуйн болон гэрээт эрдэм шинжилгээний ажлуудыг ямарч газар харъяалагдаж байсан тогтмол гүйцэтгэж ирсэн, уул уурхайн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төв байсаар ирсэн түүхтэй билээ. Тухайлбал:
}Түлш, эрчим хүчний үйлдвэрийг 2000 он хүртэл түргэн хурдацтай, түрүүлүүлэн хөгжүүлэх зорилтот цогцолбор программ, 1983 он.
}Монголын нүүрсний салбарыг бүх талаар хөгжүүлэх, нүүрсийг зохистой ашиглах судалгаа. (Нүүрсний салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө) 1995 он.
}Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техник, технологийн шинэчлэлтийн төсөл. 1995 он.
}Орон нутгийн нүүрсний уурхайнуудын техник, технологийн шинэчлэлтийн төсөл, (Аймгуудыг нүүрсээр хангадаг 10 нүүрсний уурхай) 1999 он.
}Монголын Хөдөөгийн сумдын нүүрсний хангамжийг сайжруулах хөтөлбөр, (Сумдуудыг нүүрсээр хангадаг 26 нүүрсний уурхай) 2000 он.
}Монголын алт, нүүрс хөтөлбөрүүд.
}Монголын нүүрсний салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө, 2012 он. зэрэг хөтөлбөр, программуудыг яам, нүүрсний газартай хамтран боловсруулахын зэрэгцээ дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:
◦Улсын захиалгат эрдэм шинжилгээний төсөл: 100 гаруй.
◦Аж ахуйн гэрээт эрдэм шинжилгээний ажил: 280 гаруй.
◦Уул уурхайн үйлдвэрүүдийн ТЭЗҮ, зураг төсөл: 200 гаруй.
◦Нүүрсний техникийн шинжилгээ, стандарт: 80 гаруй ордын
◦Чулуулгийн физик-механик, геотехникийн судалгаа: 200 гаруй ордын судалгааг хийж гүйцэтгэн, холбогдох ном, товхимолыг гаргаж ирсэн байна.
Уул уурхайн хүрээлэн нь 1997 оноос эхлэн ШУТИС-ийн харьяалалд үйл ажиллагаагаа явуулж байна. Түүхэн хөгжлийнхөө 60 жилд Шинжлэх ухаан технологийн 120 гаруй төсөл, сэдэвт ажлыг гүйцэтгэж, Эрдэм шинжилгээний ажлын тайлан -207, арга, аргачлал -100, Заавар, зөвлөмж -94, норм норматив -80, нүүрсний чанарын болон байгаль орчны стандарт -50, Уул уурхайн зураг төсөл, ТЭЗҮ -570, технологийн оновчлолын тооцооны программ -60, тоног төхөөрөмжийн ажлын зураг -15-ийг боловсруулж, 100 гаруй ордын нүүрсний техникийн шинжилгээ, 350 гаруй ордын чулуулгийн физик-механикийн шинж чанарын судалгааг хийж гүйцэтгэн, Нүүрсний салбарын урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, Нүүрсний салбарын мастер төлөвлөгөө, Нүүрсний уурхайнуудын техник, технологийн шинэчлэлтийн төслүүдийг боловсруулан уурхайнуудад нэвтрүүлж, Энгийн тэсрэх бодис, Шахмал болон Сайжруулсан шахмал түлший үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж, зарим үйлдвэрүүдийг ашиглалтад оруулсан байна.
Уул уурхайн хүрээлэн нь зөвхөн 2007-2021 онд Овоот толгой, Хөшөөт,Нарийнсухайт, Тавантолгой, Хүрэншанд, Шивээ-Овоо, Цагаантолгой, Барууннаран, Нүүрст хотгор, Ухаахудагийн нүүрсний, Нарантолгой, Баржин-Уул, Торомхоны алтны үндсэн ордын, Айрагийн-Энгэр, Толгойт, Дундгалтай, Хужиртын хөндийн алтны шороон орд зэрэг 100 гаруй ордуудыг ашиглах уурхайн ТЭЗҮ боловсруулсан нь Монгол улсын нүүрсний экспортыг жилд 80.0 сая.тн-д хүргэх бодит нөхцөлийг бүрдүүлсэн болно.
Цаашид хийх судалгааны чиглэл
-Нүүрсний газрын доор хийжүүлэлт
-Нүүрсний цэвэр технологи /Хуурай баяжуулалт/
-Нүүрсний гүн боловсруулалт /Хагас үйлдвэрлэлийн туршилтууд/
– Геотехникийн шинжилгээ
-Техноген ордыг ашиглах технологи
-Уул уурхайн тэргүүний техник, технологи нэвтрүүлэх
-Төрөл бүрийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа /идэвхижүүлсэн нүүрс/
– Металлургийг хөгжүүлэх