МЭРГЭШСЭН МЭРГЭЖИЛТНИЙГ СУРГАХ ГЭРЭЭ СУНГАЛАА
Өнөөдөр УУХҮЯ-тай мэргэшсэн мэргэжилтний эрх олгох сургалт явуулах гэрээг 3 жилийн хугацаагаар сунгаж, УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, УУМХЗ-ийн ерөнхийлөгч Д.Цогбаатар нар гарын үсэг зурлаа. 4-р сараас мэргэшсэн мэргэжилтний эрх олгох сургалт, сунгалтууд хэвийн үргэлжлэн явагдана.
0 Likes
УУЛ УУРХАЙН САЛБАРЫН АХМАДУУДЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ
Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл нь салбарын ахмадуудаа хүндэтгэн хүлээн авлаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд уул уурхайн салбарын ахмадууд болон салбарын удирдах зөвлөлийн залуу төлөөллүүд хүрэлцэн ирсэн болно. Ахмадууд маань залуучууддаа үнэтэй сургааль, өөрсдийн туулж ирсэн түүхэн замналуудаа хуваалцсан билээ.
0 Likes