МОНГОЛЫН АШИГТ МАЛТМАЛ БАЯЖУУЛАГЧДЫН ХОЛБОО

МОНГОЛЫН АШИГТ МАЛТМАЛ БАЯЖУУЛАГЧДЫН ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА

Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоог үүсгэн санаачлагчдын анхдугаар хурлаар 1998 оны 6-р сарын 18-нд Эрдэнэт хотод байгуулагдсан бөгөөд 2017 онд Улаанбаатар хотод төвлөрөн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна. Холбоо нь Монгол Улсын уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрүүд, аж ахуй нэгж байгууллагууд, инженерүүдийг эгнээндээ нэгтгэн, гишүүд, гишүүн байгууллагууддаа мэргэжлийн зөвлөгөө үзүүлэн, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, технологийн асуудлаар мэдээлэл сургалт явуулах, баяжуулалтын технологийн дэвшлийг нэвтрүүлэх чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг.

Байгуулагдсан хугацаандаа нийт 20 орчим төсөл судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тус холбооны мэргэжилтнүүдийн багаараа оролцсон төсөл, судалгааны ажлууд нь зохих аргачлалын дагуу Монгол Улсын төрийн болон мэргэжлийн байгууллагуудын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн байдлаар хийгддэг болно. Тус байгууллага нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компани болон туршилт судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө өгөх, ашигт малтмалын ордын технологи туршилт хийх, ажилчдын ур чадварын матриц боловсруулах зэргээр ажилласан болно.

  1.     Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны гадаад харилцаа

МАМБХолбоонд олон улсаас дараах байгууллагууд гишүүн байгууллагаар элсэж, хамтран ажиллаж байна. Үүнд:

  1. ХБНГУ-ын Haver & Boecker ХХК
  2. ХБНГУ-ын Gebr. Peiffer SE ХХК
  3. ХБНГУ-ын Freiberg Уул Уурхайн Академи
  4. ХБНГУ-ын Schauenburg MAB ХХК
  5. БНЧУ-ын Uranium Industry ХХК
  6. БНХАУ-ын Tangshan Shenzhou Manufacturing Group
  7. БНХАУ-ын Veradico Mongolia ХХК

Эдгээрээс Фрайбергийн Уул Уурхайн Академи, Gebr. Peiffer ХХК, Uranium Industry ХХК-тай харилцан мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээ, технологийн судалгааны ажлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичгүүдийг байгуулан ажиллаж байна.

Хамтын ажиллагааны ажлын хүрээнд тус байгууллагуудын мэдээлэл, дэвшилтэт технологийн талаарх сурталчилгааг холбооноос эрхлэн гаргадаг “Баяжуулагч” сэтгүүлийн дугааруудад хэвлэн нийтлэх, цахим хуудсаар дамжуулан олон нийтийн хүртээл болгож байна. Үүгээр зогсохгүй сургалт, эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулан, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүдийг хамуулсан.

МАМБХолбооны удирдах зөвлөлийн гишүүдээс Энэтхэгийн нүүрс баяжуулагчдын холбоонд гишүүнчлэлтэй бөгөөд “XIX International Coal Preparation Congress & Expo 2019”-д төлөөлөгчөөр оролцож, туршлага солилцсон.

Хуралд оролцсон томилолтын тайланг холбооны веб хуудас /www.mmpa.mn/-аар дамжуулан гишүүд уншигчдад хүргэхийн сацуу улс орон бүрийн нүүрс олборлолтын талаарх сүүлийн үеийн тоо баримтыг багтаасан нийтлэлийг бэлтгэж, холбооноос эрхлэн гаргадаг “Баяжуулагч” сэтгүүлээр дамжуулан гишүүд уншигчдад хүргэж ажилладаг.

МАМБХ-ны Тэргүүн: Б.Чинзориг

МАМБХ-ны Нарийн бичиг М.Долгор

Хаяг: УБ хот Сүхбаатар дүүрэг, бага тойруу-49 IT Park

Мэйл хаяг: [email protected] Утасны дугаар: 99077796, 90770210

МАМБХ Тэргүүн, Зөвлөх Инженер

Б. Чинзориг

99077796

МАМБХ Гүйцэтгэх захирал, Мэргэшсэн инженер

Н. Буян-Өлзий

88112915

МАМБХ Нарийн бичиг

М. Долгор

9077-0210

Зөвлөх инженерүүд

Баяжуулахын холбооны Зөвлөх инженер

Даваацэрэн

Баяжуулахын холбооны Зөвлөх инженер

Цэрэнчимэд

Мэргэшсэн инженерүүд

Баяжуулахын холбооны мэргэшсэн инженер

Тэмүүжин

Баяжуулахын холбооны мэргэшсэн инженер

Цолмонтуяа